МАБ-ын бодлого
“Рэйн Жи Ти Си” компани нь мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллахдаа дараах бодлогыг баримтална. Үүнд:
- Бизнес шаардлагын дагуу шаардлагатай мэдээллийг эрх бүхий ажилтнууд болон олон нийтэд саадгүй хүргэх,
- Байгууллага, болон харилцагч, гэрээт гуравдагч талуудын мэдээллийн нууцлалыг ханган ажиллах.
- Хууль эрх зүйн болон зохицуулагч байгууллагын шаардлагыг хангах,
- Ажиллагсдад мэдээллийн аюулгүй байдлын холбогдох сургалт мэдээллээр тогтмол хангах,
- Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил, тохиолдлын үед бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх
- Хандах эрхийн зохих хяналт, хязгаарлалтыг хэрэгжүүлэн, халдлагаас урьдчилан сэргийлэх.
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн холбогдох бодлого, дүрэм журам, гарын авлага зэрэг баримт бичгүүд нь Хэвлэмэл болон цахим хэлбэрээр хадгалагдах ба зөвшөөрөгдсөн хандах эрх бүхий этгээдэд хүртээмжтэй байдлаар байгууллагын дотоод системд байршуулагдана.