Үйлчилгээний нөхцөл

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь компаниас санхүүгийн үйлчилгээ үзүүлэх хэрэгсэл болох Rain Fintech апп, уг апп-г ашиглах харилцагч болон компаний хоорондах харилцаанд үйлчлэх бөгөөд харилцагч энэхүү үйлчилгээний нөхцөлтэй бүрэн дүүрэн танилцаж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уг хэрэгсэл Rain Fintech-г ашиглах эрх үүснэ.

1.2 Харилцагч та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол уг апп-г ашиглах эрх үүсэхгүйг анхаарна уу

 ХОЁР. ХАРИЛЦАГЧ ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРСНӨӨР КОМПАНИД ДАРААХ ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХИЙГ ОЛГОСОН БОЛНО

2.1 Таны хувийн мэдээллийг компани хүлээн авч, мэдээллийн санд хадгалах

2.2 Таны гар утасны загвар, модел, хадгалсан утасны жагсаалтыг авах

2.3 Харилцагчийн мэдээллийг ашиглан хиймэл оюун ухааны системд оруулсан харилцагчийн зээлийн чадамжийн үнэлгээг тооцож гаргах болон санхүүгийн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор компани ашиглах

2.4 Зээлийн чадамжийн үнэлгээгээр харилцагч аль ч цаг, мөчид компани зээл олгох боломжгүй гэж үзвэл, харилцагч уг апп-г ашиглан санхүүгийн үйлчилгээг авахыг компани зогсоох

ГУРАВ. ХАРИЛЦАГЧ ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРСНӨӨР ДАРААХ ЭРХ, ҮҮРЭГ БОЛОН ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭНЭ

3.1 Харилцагч уг апп-д зөвхөн нотлогдохуйц, үнэн зөв мэдээлэл оруулах

3.2 Харилцагчийн мэдээлэл өөрчлөлт орсон бол цаг, тухайд нь сольж мэдээллэх

3.3 Компаниас үзүүлж буй аливаа санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, алданги, хувиарт төлөлт зэргийг цаг тухайд нь төлөх